ХАЙТЕК ЮНАЙТЕД ХХК

Хайтек Юнайтед ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд уул уурхайн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сэлбэг материалын ханган нийлүүлэлт, гадаад болон дотоод худалдааны чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Бид уул уурхай, үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, тэдгээрийн өдөр тутмын үйл ажиллагаа, засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаанд шаардлагатай бараа бүтээгдэхүүн, материал, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг зохион байгуулан ажилладаг.

Хайтек Юнайтед ХХК нь харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн, найдвартай ханган нийлүүлэлт, шуурхай үйлчилгээ, урт хугацааны хамтын ажиллагаа-г эрхэмлэн ажилладаг.

2025 оноос эхлэн бид DELI Power Tools брэндийн мэргэжлийн гар болон цахилгаан багаж хэрэгслийг Монголын зах зээлд нийлүүлж, мөн ОХУ-ын Composit ХХК-ийн албан ёсны дилер-ээр ажиллаж байна. Ингэснээр уул уурхай, үйлдвэрлэл, засвар үйлчилгээний салбарт ашиглагдах олон төрлийн бүтээгдэхүүн, шийдлийг харилцагчдадаа нэг дороос санал болгох боломжоо өргөжүүлсэн.

Бидний зорилго бол зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэх бус, харин харилцагч байгууллагын үйл ажиллагааны онцлог, хэрэглээ, ажлын нөхцөлд тохирсон бүтээгдэхүүн, ханган нийлүүлэлтийн оновчтой шийдлийг санал болгож, аюулгүй ажиллагаа, бүтээмж, найдвартай ажиллагааг дэмжих урт хугацааны түнш байх явдал юм.

Үндсэн үйл ажиллагааны чиглэл:

  • Уул уурхайн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн ханган нийлүүлэлт
  • Мэргэжлийн гар болон цахилгаан багаж хэрэгслийн худалдаа
  • Сэлбэг, материал, үйлдвэрлэлийн хэрэглээний барааны нийлүүлэлт
  • Гадаад болон дотоод худалдаа
  • Байгууллагын хэрэгцээнд нийцсэн захиалгат ханган нийлүүлэлт
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай бараа, ажил үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах

Бидний үнэт зүйлс
Чанар • Найдвартай байдал • Шуурхай үйлчилгээ • Хариуцлага • Урт хугацааны түншлэл

MINING WEEK 2026

Монголын уул уурхайн салбарын хөгжил, технологийн шинэчлэл, бүтээмжийг дэмжихэд найдвартай ханган нийлүүлэлт чухал үүрэгтэй. Хайтек Юнайтед ХХК нь олон улсын чанартай бүтээгдэхүүн, мэргэжлийн ханган нийлүүлэлтийн үйлчилгээгээр уул уурхай, үйлдвэрлэлийн байгууллагуудын найдвартай түнш байхын төлөө ажиллаж байна.

ХАЙТЕК ЮНАЙТЕД ХХК
Найдвартай ханган нийлүүлэлт – Тогтвортой түншлэл